Хотын автомашины татварыг үндэслэлгүй нэмсэн гэж дүгнэжээ

НИТХ нийслэлийн 2025 оны төсвийг батлахдаа Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээ болон мөн авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хамт баталсан. Ингэхдээ тээврийн хэрэгслийн албан татварыг гурав, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр тусгасан бөгөөд энэ зохицуулалт он гарснаар /2025.01.01/ хэрэгжиж эхлээд буй.

Тэгвэл Улаанбаатарын дугаартай тээврийн хэрэгслийн татварыг нэмсэн шалтгаан нь учир дутагдалтай бөгөөд иргэдийг мэдээлэлгүйгээр нь дамжуулж шинэчилж баталсан гэж дүгнэсэн байна.

СЭТГЭГДЭЛ

Maxnews.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс