Caine: “The MongolZ”, дэлхийн шилдэг багийг хожно гэдэг гайхалтай мэдрэмж

Цахим спортын “CS2” төрлийн томоохон тэмцээнүүдийн нэг болох “ESL Pro League”-ийн 22 дахь улирал үргэлжилж байна. Шведийн Стокхольм хотноо 400 мянган ам.долларын шагналын сантай эхэлсэн тус тэмцээний хоёр дахь тоглолтоо “The MongolZ” баг өчигдөр/2025.10.05/ Украины “Inner Circle” багийн эсрэг хийлээ.

Тэд тэмцээний эхний тоглолтдоо Оросын “HOTU” багт хожигдсон билээ.

Харамсалтай нь энэ удаад “The MongolZ” баг дахин хожигдол хүлээж, 0-2 гэсэн амжилттай боллоо. Өнөөдөр Монголын баг 21:30 цагаас хожигдох эрхгүй тоглолтыг “GamerLegion” багийн эсрэг хийнэ. Хоёр багийн хожигдсон нь тэмцээнээ өндөрлүүлэх учиртай.

Харин хоёрдугаар шатны эхний тоглолтдоо хожигдож, уурандаа компьютерийн хулганаа цохиж эвдэлсэн Артем Мушинский буюу “caine” дараах ярилцлагыг өгчээ.

СЭТГЭГДЭЛ

Maxnews.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс